Үндсэн агуулга руу шилжих

Цахим сургалтын платформын үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

  1. “МҮХАҮТ”-ын өмч болох ............................. нь Цахим бизнес академи”  сургалтын албан ёсны сургалт удирдах систем бөгөөд бүх төрлийн цахим сургалтын  үйлчилгээ,  зөвлөх үйл ажиллагаанд оролцогч талуудыг зохицуулахад оршино.
  2. Бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Гэрээ хэлцлийн хэрэгжилтэд МҮХАҮТ-ын сургалтын үйлчилгээ үзүүлэх нэгж /цаашид Бизнес Академи гэх/ болон хэрэглэгч /цаашид суралцагч гэх/ хамтран хяналт тавина.
  4. Бизнес академи нь үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх эрхтэй ба үйлчилгээний нөхцөл олон нийтэд үргэлж нээлттэй байна.

ХОЁР. СУРГАЛТ УДИРДАХ СИСТЕМ БА ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Суралцагчдын хувийн мэдээлэл, гэрээ хэлцэл, төлбөр төлөлт болон бүх төрлийн нууцлалыг хоёр тал бүрэн хариуцна.
  2. Цахим Бизнес академийн тэмдэгтүүд нь МҮХАҮТ-ын өмч бөгөөд лого, нэр, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хуулах, тараах, олшруулах, албан зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
  3. Цахим Бизнес академи нь тогтмол ажиллагаатай байна.
  4. Цахим Бизнес академийн үйл ажиллагаатай холбоотой хэрэглэгчийн санал, гомдол, шүүмж, маргаан зэргийг сургалтын алба хүлээн авч шийдвэрлэнэ.
  5. Суралцагч цахим хичээлийг ухаалаг утас, таблет, суурин компьютер зэргийг ашиглан судлах боломжтой.
  6. Суралцагч тус бүр хувийн акаунт нээж, холбогдох баримт бичиг, мэдээллээр тухай бүрт баяжилт хийх үүрэгтэй

ГУРАВ. СУРГАЛТ БА СУРАЛЦАГСАД

  1. Цахим Бизнес академиас зохион байгуулж буй сургалт нь хүссэн хичээлээ сонгон, хүссэн цагтаа суралцах боломжийг олгоно.
  2. Суралцагч нь анхлан ба байнгын хэрэглэгчийн аль нь ч бай суралцахад шаардлагатай үндсэн ойлголтуудыг Цахим Бизнес академийн нүүр хуудаснаас харах боломжтой.
  3. Сургалт бүр тухайн сэдвийн суралцах зааварчилгаа, агуулгын тойм, түвшин, судлахад шаардагдах хугацаа, төлбөртэй эсэх, сургалтын эцэст юу сурсан байх зэргийг агуулсан танилцуулга хэсэгтэй байна.
  4. Сургалтын төрлөөс хамаарч зөвлөх багш, чиглүүлэгчтэй суралцах боломжтой.
  5. Цахим Бизнес академид суралцахыг хүсэгч нь бүртгэлийн мэдээллийг оруулах шаардлагатай бөгөөд мэдээллийн хэсгийг бүрэн гүйцэд бөглөсөн тохиолдолд нэвтрэх болно.
  6. Суралцагч өөрийн үүсгэсэн эрхээр хэдэн ч сургалтад зэрэг хамрагдах эрхтэй.

ДӨРӨВ. СУРГАЛТ АВАХ, ЦУЦЛАХ

Суралцагч Цахим Бизнес академийн нэвтрэх хэсэгт өөрийн мэдээллээ оруулж акаунт үүсгэх.

  • Акаунт үүсгэн гишүүн болсноор сургалтуудыг сонгон суралцах боломжтой болно.
  • Хэрэглэгчийн нэр нууц үг мартсан тохиолдолд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар сэргээх боломжтой.
  • Суралцагч нь хосмог буюу бүлгийн зохион байгуулалттай, хуваарийн дагуу явагдах сургалтад оролцох цагаа өөрөө зохицуулна.
  • Тодорхой хүндэтгэх шалтгаанаар товлосон хугацаатай явагдах сургалтуудад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд цаг хугацаанаас үл хамааран судалж болох бусад цахим сургалтуудаас сонгон суралцах боломжтой.

ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО

  1. Төлбөртэй хичээлүүдийн төлбөрийг бүрэн төлсний дараа таны бүртгэл баталгаажсан тухай баримт цахим шуудангаар илгээж, сургалтаа эхлүүлэх эрхтэй болно.
  2. Сургалтын төлбөр нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж болно.
  3. Суралцагч төлбөрийг дансаар төлөх боломжтой.
Дээрх нөхцөлүүдийг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв нэгдсэн шийдвэрт эс хүрвэл шүүхээр шийдвэрлүүлнэ