
1 Хичээлүүд
Төлбөртэй
Сургалтын зорилго:
Албан тушаал дэвшиж менежер болсон ажилчид хувийн ур чадвар сайтай байдаг ч баг удирдах, сэдэлжүүлэх, багийн зорилгыг тодорхойлж, гүйцэтгэлийг үнэлэх, асуудлыг шийдвэрлэх гэх мэт удирдлагын арга барилд шинээр суралцах шаардлагатай болдог. Энэхүү 2 өдрийн сургалт нь шинэхэн менежерүүдэд шаардагдах эдгээр суурь ур чадварыг олгох зорилготой.
Сургалтаас авах үнэ цэн:
Лекцээс илүүтэйгээр суралцагч болон сургагч багш хоорондын workshop, хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана. Бодит кэйс болон өөрийн багийн нөхцөл байдал дээр дасгал ажиллана. Сургалтаас олсон практик мэдлэг чадварыг суралцагчид өөрсдийн ажил дээр бодитоор хэрэгжүүлэхүйц байна. Сургагч багш нарын зүгээс хэрэгжүүлэлтийн шатан дээр ганцаарчилсан зөвлөмж, зөвлөгөө өгөх боломжтой.
Сургалтын хэлбэр, хугацаа:
2 өдөр
Сургалтын хөтөлбөр:
• Өөрийгөө ямар төрлийн менежер болохыг хандлага ур чадварын тестээр үнэлүүлнэ
• Харилцааны ур чадвар
• Багаа идэвхжүүлэх, итгэлцэл үүсгэх арга барил
• Шийдвэр гаргах, асуудал зөрчилдөөнийг шийдэх арга барил
• Багийн зорилго төлөвлөгөөг гаргах, тайлагнах - OKR
• Багийн гүйцэтгэлийг үнэлэх, дасгалжуулах
• Ажлын процессыг оновчтой шийдэх
• Lean менежмент
• Панел хэлэлцүүлэг
Сургалтын төлбөр: 650000₮