
1 Хичээлүүд
ХЭЛЦЭЛ ТОХИРОЛЦОО & ШИЙДВЭР ГАРГАЛТ
Сургалтын зорилго:
Та босстойгоо цалингаа тохирох, нэмэгдүүлэхээр ярилцахаас, улс орнууд, бүс нутаг хоорондын худалдааны хэлэлцээр, компаниуд нэгдэж нийлэх, эсвэл хамтран ажиллах, үйлдвэрчний эвлэл компанитайгаа, эсвэл засгийн газартай хэлэлцээр хийх, дуусашгүй хуулийн зарга, компани орон нутгийн удирдлага, иргэдтэй нутаг дээр нь шинэ төслийн талаар тохиролцох, гэр бүлийн эд хөрөнгийн маргаан, гэр бүлээрээ хаана оройн хоол идэх, зуны амралтаар хаашаа амрахаар явахаа шийдэх хүртэл бидний амьдрал, ажлын үр дүн хэрхэн хэлцэл хийж, тохиролцохоос шууд хамаардаг. Хэлцэл хийж тохиролцолд хүрэх нь бидний өөрсдийн хоорондын ялгаатай байдлыг хэрүүл маргаан болгох бус харилцан ашигтай тохиролцол болгоход оршино. Манлайлагчдад нэг нийтлэг чанар байдаг нь тохиролцох, бусдад нөлөөлөх, байлдан дагуулах чадвар. Энэхүү чадварыг удаан хугацаанд суралцаж, дадлагаждаг бол сургалтын зорилго бол суралцах хугацааг богиносгож, таныг маргаанаас зайлсхийгч бус харин маргааныг харилцан ашигтай, бүтээлч шийдлээр бусдыг манлайлдаг болгон өөрчлөхөд оршино.
Сургалтад оролцогчид:
Компанийн гүйцэтгэх удирдлага, жижиг дунд бизнес эрхлэгч, хэлцэл, тохиролцолын арга техникийг амьдрал, ажил ашиглаж, бусдад нөлөөлөх, манлайлахыг хүссэн хүн бүр
Сургалтын хэлбэр, хугацаа:
Онлайн, танхимын 2 өдөр
Сургалтын хөтөлбөр:
1. Хэлцэл, Тохиролцох ажиллагааны суурь ойлголт
2. Кейс ажиллах
3. Сайн үр дүн
4. Үнэ цэн бий болгох нь
5. Кейс ажиллах
6. Хэцүү зан авиртай тохиролцох нь
7. Хуваарилах тохиролцол
8. Идэвхтэй, үр дүнтэй сонсох нь
9. Идэвхтэй, үр дүнтэй сонсох дасгал
11. Кейс ажиллах
12.Олон талуудтай тохиролцох ажиллагаа
13. Маргааны менежмент тест
Сургалтын төлбөр:500 000