Үндсэн гарчигт очих

3 Хичээлүүд

“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ” СУРГАЛТ
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
Урьдчилан үзэх cургалт

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ” СУРГАЛТ

Сургалтын зорилго:

Компанийн засаглалын тухай ойлголт, Компанийн тухай хууль тогтоомжийн проктик хэрэглээний тухай мэдлэгийг олгох зорилготой. Үндсэн, захиалгат, мэргэшүүлэх төрлүүдтэй.

Сургалтаас авах үнэ цэн:

Компанийн засаглалыг хөгжүүлж, сайжруулснаар ашиг орлого нэмэгдэх, хөрөнгө оруулагчдын идэвхи, сонирхлыг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарах зүйлсийн талаар цогц ойлголт авах

Сургалтад оролцогчид:

Компанийн ТУЗ-ын гишүүн, нарийн бичиг, удирдах ажилтан, эрх бүхий албан тушаалтан, бусад ажилтнууд

Сургалтын хэлбэр, хугацаа:

Онлайн, блендэд, танхимын 2-3 хоног

Сургалтын хөтөлбөр:

1.    КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ПРАКТИК АЧ ХОЛБОГДОЛ

2.    ХУВЬЦАА ЭЗЭМШИХ ЭРХ-ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ

3.    ХӨРӨНГӨ ОРУУЛАХ-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

4.    ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ

5.    ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

6.    НОГДОЛ АШИГ

7.    КОМПАНИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ

8.    ХЯНАЛТЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

9.    ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ШИЙДВЭРЭЭР КОМПАНИЙГ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ НЬ

10. ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

11. ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН

12. ЧУХАЛ ХЭЛЦЭЛ

13. ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ

Сургалтын төлбөр: 300000₮


“ТУЗ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА” СУРГАЛТ
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
Урьдчилан үзэх cургалт

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

“ТУЗ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА” СУРГАЛТ

Сургалтын зорилго:

Сургалтын зорилго, агуулга нь компанийн сайн засаглалын тулах цэг болсон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын мэргэжлийн ур чадварыг эрх зүй, технологи, өгөгдлийн болон үйл ажиллагааны удирдлага, сэтгэл судлалаар мэргэшсэн болохыг баталгаажуулахад чиглэгдсэн. ТУЗ-ийн мэргэшсэн нарийн бичгийн дарга нарын сургалт нь дээд ангилалын, магадлан батламжлах зэрэглэлийн сургалт болно.

Сургалтаас авах үнэ цэн:

ТУЗ-ийн мэргэшсэн нарийн бичгийн дарга нарын сургалтын үнэ цэнэ нь ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа дээд түвшиний менежерүүдийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, компанийн засаглалын мэргэжилтэний мэргэжлийн ур чадварыг Харвардын менеж ментор суурьтай хосломол хөтөлбөрөөр баталгаажуулж буйд оршино.

Сургалтад оролцогчид:

Компанийн ТУЗ-ын нарийн бичгийн дарга нар

Сургалтын хэлбэр, хугацаа:

Онлайн, блендэд, танхимын 3 хоног

Сургалтын хөтөлбөр:

1.    ТУЗ-ын НБД-ын ур чадвар ба манлайлал

2.    НБД-ын үүрэг

3.    ТУЗ-ын үр ашигтай байдал, үйл ажиллагааны хэрэгжилт

4.    Дотоод хяналтын тогтолцоо

5.    ТУЗ-тэй харилцах харилцаа

Сургалтын төлбөр:


“ТӨРИЙН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ” СУРГАЛТ
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
Урьдчилан үзэх cургалт

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

“ТӨРИЙН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ” СУРГАЛТ

Сургалтын зорилго:

Монгол Улсын төрийн ба орон нутгийн өмчит компанийн удирдлага, ажилтан, түүнчлэн тэдгээрт хөрөнгө оруулах, хамтран ажиллах болон үйлчилгээ үзүүлэх аливаа этгээдэд төрийн компанийн засаглалыг нарийвчлан мэдэх, судлах хэрэгцээ байсаар ирсэн ч Компанийн засаглалын сургалтууд нь үүнд тухайлан ач холбогдол өгч бие даасан сургалт зохион байгуулахгүй явсаар байна. Үүнд дүн шинжилгээ хийж, төрийн компанийн засаглалын мэдлэгийг хууль тогтоомж, сайн туршлага, академик судалгаанд тулгуурлан өгөх зорилготой.

 

Сургалтаас авах үнэ цэн:

Сургалт нь онол, академик судалгаа, хууль, шилдэг туршлагад үндэслэсэн сургалтын хөтөлбөрөөр явагдаж, сургалтаас олсон практик мэдлэг чадварыг суралцагчид өөрсдийн ажил, бизнест нэвтрүүлэхүйц болно. Төрийн компанийн засаглалын сургалт нь таны компанийн засаглалын мэдлэгийг Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.8 дахь заалтад заасан болон төрийн өмчийн компанийн засаглалын гэрчилгээгээр тус тус баталгаажуулна.

 

Сургалтад оролцогчид:

ТӨҮГ, ТКомпанийн ТУЗ-ын гишүүн, нарийн бичиг, удирдах ажилтан, эрх бүхий албан тушаалтан, бусад ажилтнууд

 

Сургалтын хэлбэр, хугацаа:

Онлайн, блендэд, танхимын 2 хоног

 

Сургалтын хөтөлбөр:

1.    Төрийн хөрөнгийн удирдлага

2.    Төрийн өмчийн чиг үүрэг

3.    Төрийн компанийн засаглалын оролцогч талууд

4.    Төрийн компанийн өгөгдөл мэдээллийн санг бүрдүүлэх ба удирдах

5.    Төрийн ба орон нутгийн өмчийн компанийн хувьцааг эзэмших, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, оролцох

6.    Төлөөлөн Удирдах Зөвлөлийг байгуулах

7.    Гүйцэтгэх захирлыг сонгох ба түүнтэй байгуулах гэрээ ба гүйцэтгэлийг удирдах ба дүгнэх

8.    Төрийн компанийн аудит ба хяналт, төрийн компаниас олон нийттэй харилцах, мэдээлэл өгөх

Сургалтын төлбөр: 300000₮